Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинтай чөлөөг сунгалаа

Улсын хэмжээнд коронавирусын халдварын тоо нэмэгдэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтын эрсдлийг бууруулах зорилгоор улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэр дотооддоо хөдөлмөр зохицуулалт хийн, ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс уурхайчдаа халдварын тархалтаас хамгаалах, мөн эрсдэлд оруулахгүй байхын зэрэгцээ 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, өрх толгойлсон эрэгтэй болон жирэмсэн ээжүүдэд цалинтай чөлөө олгосон. Үйл ажиллагааг нь түр зогсоосон нийгмийн цехүүдийн ажилтнуудад цалинтай чөлөө олгож,  төвлөрлийг сааруулах зорилгоор зарим ажилтныг цахим хэлбэрээр зайнаас ажиллуулж байна.        Тэгвэл хөдөлмөр зохицуулалтын энэхүү хугацааг 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгах тухай Ерөнхий захирлын тушаал гарч, хэрэгжиж … Continue reading Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинтай чөлөөг сунгалаа